Информационный сайт. Окружающая среда регионов Северо-Восточной Азии
сеть о деятельности в области экологии школьников региона Северо-Восточной Азии.

Зүүн хойд азийн байгаль орчны яамны албан ёсны талбар

1.Үйл ажиллагааны зорилго
Аймаг муж, эдийн засаг, эрдэмтэн судлаачдын бүлэглэлийнхэн нэгдэж, өсвөр насны залууст зүүн азийн бүс нутгийн байгаль орчны өнөөгийн байдлыг биеэр мэдрэх боломжийг олгосноор ойлголтыг дээшлүүлэхийн хамт олон улсын байгаль орчны хамтын ажиллагааны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн улмаар аливаа зүйлийг өөрөө сэтгэн үйл ажиллагаа явуулж чадах боловсон хүчин бэлтгэх зорилгоор зохион байгуулсан болно

2. Хөтөлбөрийн агуулга
/1/ Зохион байгуулсан огноо 2008оны 8дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны хүртэл

/2/ Зохион байгуулсан газар

БНСУ Чүнчоннам-до Тэйан муж ”Сочо амралтын газар” болон бусад

/3/ Зохион байгуулагсад

Ерөнхий зохион байгуулагч: Япон улс Тояма муж, БНСУ Чүнчоннам-до
Хамтран зохион байгуулагч: Япон тэнгисийн байгаль орчны хамтын ажиллагааны төв
Солонгос улсын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг

/4/ Оролцогсод

нийт 96 оюутан (4 улсын 8 муж)
Хятад улс:
22 хүн (Ляонин мужаас 9 хүн, Хэйлонжанг мужаас 7 хүн, Жансү мужаас 6 хүн)
Япон улс:
17 хүн (Тояма мужаас 17 хүн)
Солонгос улс:
35 хүн (Канвондо мужаас 5 хүн, Чүнчоннам-до мужаас 30 хүн )
Орос улс:
22 хүн (Далайн эргийн дагуух нутгаас 14 хүн, Хабровскийн нутгаас 8 хүн)

/5/ Сэдэв Туршлагын үйл ажиллагаан дээр тулгуурлан байгаль орчныг хамгаалах
/6/ Aгуулга

а/ Үндсэн илтггэл
“Дэлхийн байгаль орчны асуудал болон улс орнуудын өсвөр насны залуучуудын хоорондын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага”

(Солонгосын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн дарга Чан Кюшин)

б/ Лекц

“Тэйангийн далайд нефть асгарсан ослын дараах нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны явцын тайлан болон илтгэл ”

(Тэгү Католикийн их сургуулийн профессор Со Жон Чоль)

в/ Үзэж сонсох лекц
“Танхимд дүрс бичлэг үзүүлэх сургалт”

(Тэжон МВС телевизийн зохион байгуулалт уран бүтээлийн хэлтсийн дарга Чон Чонгон )

г/ Байгаль орчныг өөрийн биеэр мэдрэх практик: Нефть цэвэрлэх үйл ажиллагаа
(байршил: Карми далайн эрэг)
"осол болсон газрын тухай жишээ баримт дээр тулгуурлан тайлбарлах болон тос цэвэрлэх үйл ажиллагааг газар дээр нь удирдах"
(Солонгосын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг болон Тэжон-Чоннам дэмжих нийгэмлэгийн дарга И Сон Жэ)

д/ Байгаль орчныг өөрийн биеэр мэдрэх практик: Элсэн толгод болон далайн хөвөөн амьтны төрөл зүйлийг судлах үйл ажиллагаа
(байршил: Шиндори элсэн толгод болон бусад)
(* борооны улмаас анхны хөтөлбөрийг “байгаль орчны сэдвээр зураг хамтран боловсруулах” болгон өөрчилсөн болно)
(Тэйан мужийн дунд сургуулийн багш И Фажин )

е/ Байгаль орчны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг үзэж танилцах / лекц
Солонгос улсын. Баруун хэсгийн цахилгаан түгээх компани Тэйан төв цахилгаан станц

(Байгаль орчныг хариуцсан хэлтсийн дарга Ким Чанхён)

ж/ Үйл ажиллагааны тайлан (10 бүлэг)

Хятад улс

Мужийн нэр Бүлгийн нэр Үйл ажиллагааны
тайлангийн агуулга
Ляонин муж Ляонин муж
(Байгаль орчныг сурталчлах сургалтын төв)
“Эйрконыг 26 хэмд барих”

Эрчим хүчийг хэмнэхийн тулд “зуны цагт эйрконыг 26 хэмд” барих үйл ажиллагааг төлөвлөх. Үүнд 50 гаруй олон нийтийн байгууллагадын тэмдэглэлийг хэмжиж албан ёсоор мэдэгдэж үйл ажиллагааны талаар тайлагнах

Жансү муж

Нанжин хот
Ланя гудамжын
бага сургууль
“Хогийг ялгаж хаях төслийг хэрэгжүүлэх судалгаа явуулах”

Хогийг ялган хаях үйл ажиллагааг урагштай хэрэгжүүлэхийн тулд хогийн савны хүрээлцэхгүй байгаа нөхцөл байдал болон ялган хаях талаар судалгаа явуулж, түүний үр дүнгийн талаар тайлагнах

Хэйлонжанг муж

Хэйлонжанг муж
Зүүн хойд азийн бага сургууль байгаль орчны талаар туршлагажих групп
“”Сэтгэлдээ нарыг” ургуулах хөтөлбөр”

Байгаль орчныг хамгаалах талаар туршлагажих үйл ажиллагаан дээр тулгуурлан байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх тухай тайлагнах

Япон улс

Мужийн нэр Бүлгийн нэр Үйл ажиллагааны
тайлангийн агуулга
Тояма муж Тояма мужийн хөдөө аж ахуйн ахлах сургууль “Циклэн нийгэм дэх хөдөө аж ахуй”

Тариалангийн талбай болон сургуулийн хашаан дотор цугларах олон төрлийн хог хаягдлыг үр ашигтайгаар хэрэглэхийн талаар янз бүрийн арга хэмжээний тухай тайлагнах

Тояма муж

Тояма мужийн Арисо ахлах сургууль “Хими хотын байгалийг хамгаалах”

Хими хотод байдаг ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний талаар тайлагнах

Солонгос улс

Мужийн нэр Бүлгийн нэр Үйл ажиллагааны
тайлангийн агуулга
Канвондо муж Чүнсэон дунд сургууль “Ойн экологийн судалгаа болон ойн соёлын судалгаа”

Байгалийг нүдээрээ харан сэтгэлээсээ өсгөн бойжуулахыг зорилгоо болгон хэрэгжүүлж буй ойн экологи- соёлын судалгааны талаар танилцуулах

Чүнчоннам-до муж

Тэйан сум
Тэйан дунд сургууль
(шинжлэх ухааны Хэтами дугуйлан)
“Үндэсний дархан цаазат газар Тэйан далайн эрэгт нефть асгарсан ослын газарт сайн дурын ажил ”

2007 оны 12 сард нефть асгарсан ослын улмаас хэрэгжүүлж буй тос арилгах сайн дурын ажил болон далайн экологийг хамгаалах үйл ажиллагаа, мөн чийглэг газрын байгаль орчны экологийн талаар явуулж буй судалгаа зэргийг тайлагнах

Орос улс

Мужийн нэр Бүлгийн нэр Үйл ажиллагааны
тайлангийн агуулга
Приморский край Михайлов хот
Крушновийн нэрэмжит сургууль
“Сургуулийн орчимыг сургалтын орчины ерөнхий бүс болгон хөгжүүлэх үйл ажиллагаанд сурагчдыг татан оролцуулах”

Сургуулийн орчмын ногоон бүсийг хөгжүүлэх болон амьтан ургамлын биологийн олон төрөл зүйл зэргийг судлах болон “сургалтын орчины ерөнхий бүс” болгон хөгжүүлэхийн шаардлага зэргийн талаар тайлагнах

Приморский край

Услиск хот
Пушаровкагий ерөнхий сургууль
“Байгаль орчны судалгаа- Өдөр тутам хэрэгдэж буй химийн бодис нь амьтан ургамалд хэрхэн нөлөөлж буйг тодорхой болгох судалгаа”

Цэвэрлэгээний шингэн зэрэг химийн бодис нь байгаль орчин болон хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлж буй талаар тайлагнах

Хабаровскийн орон нутаг

Хабаровск хот
Алс дорнодын бүсийн улсын зам тээврийн их сургууль
“Жил бүр зохион байгуулагдаж буй “Дэлхийн өдөр 2008”Эко фестивальд оролцох болон суулгац суулгах талаар”

Орон нутгийн эко фестивалийг зохион байгуулах болон байгаль орчныг хамгаалах ажиллагаа, мөн бүс нутагт мод тарих зэрэг ноднин хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны талаар тайлагнах


З/ “Тэйан байгаль орчны тунхаглал 2008”- ыг батлав
Улс орнуудын төлөөлөгчид гарын үсгээ зурсан тунхаглалыг Чүнчоннамдогийн төлөөлөгчид нийтэд уншин бүгд санал нэгтэйгээр баталсан юм.


Байгаль орчныг турлагаар суралцах Тос арилгах ажил  /1 дүгээр зураг/ Байгаль орчныг турлагаар суралцах Тос арилгах ажил  /2 дугаар зураг/
Байгаль орчныг турлагаар суралцах
Тос арилгах ажил /1 дүгээр зураг/
Байгаль орчныг турлагаар суралцах
Тос арилгах ажил /2 дугаар зураг/